
Өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 16-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт ITC Tower, Ballroom Zu-д: Монголын ус ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11:00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлтийг танилцуулна.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Хууль санаачлагч, анагаах ухааны доктор, дэд профессор Ж.Амарсанаа Зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байгаа талаараа мэдээлнэ.
11:00 цагт ХӨСҮТ-д: Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол болно.
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монголд анх удаа зохион байгуулах гэж буй задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
Д.Сүхбаатарын талбайд: Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 17-ныг хүртэл болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
Уран зургийн галерейд: Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
“Долоогийн бүлэг”-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл болно.
АНУ-ын Вашингтон хотноо: Дэлхийн банкнаас Жоржтауны их сургуультай хамтран зохион байгуулдаг Хөгжлийн эдийн засгийн жил тутмын олон улсын чуулга уулзалт /ABCDE/ энэ сарын 17-ныг хүртэл болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!