Өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 18-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Улаанбаатар” зочид буудалд: “Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт-2026” эрдэм шинжилгээний олон улсын X хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
15:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-гийн үр дүнгтанилцуулна.
“HUE” арт галерейд: Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг дэлгэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
Уран зургийн галерейд: Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд: “Алтаргана-2026” наадам болно.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
БНХАУ-ын Бээжин хотод: 32 дахь удаагийн номын үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!