
"Лос Анжелес 2028" зуны олимпын наадмын эрхийн оноо олгох Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны Их дуулга "Будапешт-2026" цуврал тэмцээн Унгар улсын нийслэлд эхэллээ.
Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д "Парис-2024" олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн амжилтаар Монголын шигшээ баг гараагаа эхлүүлээд байна.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медалийн эзэн болсон Б.Баасанхүү гавьяатад Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайд Н.Энхтайван шагнал гардуулж тэмцээнд оролцож байгаа үндэсний шигшээ багийнхаа тамирчдад амжилт хүсэн гарын бэлэг гардууллаа.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!