
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башё Токио хотын Рёгоку Кокугикан ордонд 9 дүгээр сарын 13-27-нд зохион байгуулагдаж байна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ өчигдөр эхэлсэн Аки башёгийн 2 дахь өдрийн /2026.09.14/ барилдааны тоймыг толилуулж байна.

Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Кёокукайюү /Жюүрёо-1/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 1 унаа, 1 даваатай боллоо.
Ташрамд сонирхуулахад, Тошинофүжи Ө.Дэмиджамц нь 2000 онд төрсөн, 195 см өндөр, жин 156 кг. Тэрбээр Аки башёгийн эхний өдөр Токихаяатэ /М-15/-тэй оноолт таарч барилдан түүнд сүкүинаге мэхээр ойчин энэ башёг унаагаар эхлүүлээд байсан юм.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Токихаяатэ /М-15/-тэй учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 2 унаатай болоод байна.
Өнөөдөр Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/, Тобизарюү /М-14/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 2 даваатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Таканошёо /М-4/-той учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 1 даваа, 1 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Фүжирёога /М-4/-той таарч барилдан түүнийг шитатэнаге мэхээр давснаар 1 даваа, 1 унаатай боллоо.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Чураноүми /М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар тэд адилхан 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Фүжинокава өнөөдөр Котоейхо /М-1/-той оноолт тааран барилдаж түүнд ёритаоши мэхээр унаснаар тэд адил 1 даваа, 1 унаатай болов.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Комүсүби Хакүнофүжитэй учраа тааран хүч үзэж түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 2 даваатай болоод байна.

Харин Озэки Аонишики өнөөдөр Такаясү /М-2/-тэй хүч үзэн түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваатай боллоо.

Озэки Котозакүра энэ өдөр Ёшинофүжи /М-2/-тэй хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр давснаар 2 даваатай боллоо.

Их аварга Оносато өнөөдөр Котошохо /М-1/-той барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 2 даваатай башёг үргэлжлүүлж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!