
Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 4 дэх өдрийн /2026.09.16/ барилдааны тоймыг толилуулж байна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/ өнөөдөр Асакорюү /М-13/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэдашинаге мэхээр хаяснаар тэд адил 3 даваа, 1 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/-той таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар хоёул адилхан 2 даваа, 2 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Ичияамамото /М-6/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай боллоо.[U1]
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Асанояама /М-6/-той учраа таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар даваа, унаа тус тус 2 болоод байна.
Комүсүби Дайэйшо энэ өдөр Ёшинофүжи /М-2/-тэй барилдаж түүнийг цүкитаоши мэхээр хаяж 1 даваа 3 унаатай болов.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Фүжирёога /М-4/-тай учраа тааран барилдаж түүнийг ошитаоши мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай болоод байна.
Сэкиваке Фүжинокава өнөөдөр Котошохо /М-1/-той учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай болов.
Харин Озэки Аонишики өнөөдөр Комүсүби Хакүнофүжи-тэй хүчээ сорин түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 1 унаатай боллоо.
Озэки Котозакүра энэ өдөр Гонояама /М-3/-тай хүч үзэн барилдаж түүнийг уватэнаге мэхээр давснаар 4 даваатай болж башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Котоейхо /М-1/-той учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай болов.
Их аварга Оносато өнөөдөр Такаясү /М-2/-тэй барилдаж түүнд цүкитаоши мэхээр унаснаар 1 унаа, 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!