Газар зохион байгуулалт, геопези зураг зүйн ерөнхий газрын Геодезийн хэмжил зүйн лаборатори, Иргэнийн нисэхийн үндэсний төвийн Оношилгоо, хэмжил зүйн лаборатори, Геосурвэй ХХК-тай хамтран 2025 оны 01 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Төв аймгийн Номтын аманд байрлах “Жишилтийн полигон”-д MNS ISO/IEC 17123-8:2016 стандарт “Зай хэмжлийн багажинд шалгалт хийх заавар”ын дагуу харьцуулсан үр дүнгийн хэмжилтийг гүйцэтгэлээ.
Хэмжилтэд Sokkia фирмийн NET05AX маркийн өнцгийн хувьд 0.5 секунд, зай хэмжлийн хувьд 0.8мм + 1ppm, Trimble фирмийн S7 маркийн өнцгийн хувьд 1 секунд, зай хэмжлийн хувьд 1мм + 2 ppm, Topcon фирмийн OS101 маркийн өнцгийн хувьд 1 секунд, зай хэмжлийн хувьд 1мм + 2ppm тус тус нарийвчлалтай 3 электрон тахеометр тус бүрээр 10 удаагийн авамжтай 360, нийт 1080 хэмжилтийг гүйцэтгэсэн.
Хэмжилтийн үр дүнгээр геодезийн хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулахад харьцуулагдах эталон утгыг тодорхойлж, баталгаажуулна. Ингэснээр 2024 онд хөгжүүлсэн Геодезийн хэмжих хэрэгслийн нарийвчлал, загвар турших, бүртгэх дэд системийн багаж шалгах, баталгаажуулах хэсэг бүрэн ажиллагаанд орно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!