ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.
Энэ үеэр Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзалт хийж, санал хүсэлтийг сонсон, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан тус аймгийн Мал эмнэлгийн газрын ажилтан, алба хаагчидтай уулзаж, сургуулийн бэлтгэл ажлыг хангах, эрсдэлийн үнэлгээ төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр зөвлөмж, мэдээллийг өгсөн юм.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!