Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2025 оны 03-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, баруун хагаст багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 04 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Өнөөдөр болон маргааш Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. 4 дүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!