Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 2-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
9:00 цагт МҮХАҮТ-д: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны нээлт болно.
9:00 цагт Блью скай цамхагт: “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг үе шат 2” төслийн нээлт болно.
11:00 цагт Нээлттэй нийгэм форумд: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр шударга сонгуулийн зарчимтай нийцэж байна уу? хэлэлцүүлэг болно.
11:00 цагт: “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртомоо барилгын компаниас болж хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзана. Холбогдох утас: 99700111
12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд: Хот төлөвлөлт олон улсын туршлага цуврал лекцэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц оролцож, “Хот төлөвлөлттэй холбоотой олон улсын болон Япон улсын жишээ” илтгэлийг тавина.
15:30 цагт Блью скай цамхагт: “Баримтад нэгд” аяны хүрээнд зохион байгуулж буй гишүүнчлэлийн хөтөлбөрийн нээлт болно.