2025 оны 4 дүгээр сарын 18-27 хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүхэн байна.
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 18-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүхэн Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 18,19-нд дулаахан байх боловч 20-ноос сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!