Малчид, иргэд,тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-22-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.
2025 оны 4 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын Хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-4 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадасгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2025 оны 04-р сарын 21-25 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн зарим газраар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!