Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башё өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 11-нд эхэлж байна.
Энэ өдөр Тамашохо Э.Энхманлай /М-17/, Асакорюүтэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар Нацү башёг унаагаар эхлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Чураноүми /М-7/-тэй хүчээ сорин түүнийг ошидаши мэхээр давснаар энэ башёг даваагаар эхлүүллээ.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Ошома П.Дэлгэрбаяр /М-6/-тай хүч үзэн барилдаж түүнд окуридаши мэхээр унаснаар 1 даваатай болж, Чиёошома 1 унаатай болоод байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Комүсүби Такаясү-тэй хүч үзэж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 1 даваатай боллоо.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн, Гонояама /М-2/-тай хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж энэ башёг даваагаар эхлүүлээд байна.
Озэки Котозакура, Охо /М-1/-той тааран хүчээ сорин түүнд катасукаши мэхээр унаж 1 унаатай боллоо.
Озэки Оносато, энэ өдөр Вакамотохару /М-1/-тай учраа тааран түүнийг ёрикири мэхээр давснаар энэ башёг даваагаар эхлүүлж байна.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Комүсүби Вакатакакаге /М-1/-тай учраа тааран хүчээ сорьж түүнийг ошидаши мэхээр давлаа.