Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна
Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
9:00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа-2025" зөвлөгөөн болно.
11.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр очиж, “Сувилахуйн сургалт” төвийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцоно. Холбогдох утас: 91118318
Д.Сүхбаатарын талбайд: 3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
АНЭУ-ын Аль-Айн хотод: Шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!