Элсэлтийн шалгалтын улс орон даяар нийт 50 төв дээр зохион байгуулж байна. Улаанбаатарт 27 байр, орон нутагт 23 байранд нийт 2966 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсч буй сурагчдын тоо 42.961 байна. Үүнээс орон нутгийн төгсөгч 21362 байгаа бол хотод 21599 шалгуулагч шалгалт өгч байгаа аж. Элсэлтийн шалгалтын оноог BI системд байршуулна.
Элсэлтийн шалгалтын нэг байранд нийт 23-27 хүн ажиллаж байгаа аж. Шалгуулагчид шалгалтаа өгсний дараа шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан байранд шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн буланд байршуулна.
Эх сурвалж: Монголын мэдээ /MNB/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!