Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 26-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу энэ сарын 26-27-нд Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийнэ.
9:00 цагт “Блью скай” зочид буудалд: Стандарт, хэмжил зүйн газар, Монгол улсад гадаад худалдааг хөгжүүлэх /ITDM/ төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран “Бизнесийн орчинд стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Холбогдох утас: 99006045
9:00 цагт Үндэсний номын сангийн шинэ байранд: “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдын хохирол нөхөн төлүүлэлт, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Холбогдох утас: 91119838
11:00 цагт “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд: СЭМҮТ-өөс хар тамхитай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан дэлхийд болон манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: “Хархорин-2025” кино наадмын талаар д мэдээлэл хийнэ.
УДБЭТ-ын тайзнаа: П. И Чайковскийн "Хунт нуур " балетыг толилуулна.
Д.Сүхбаатарын талбайд: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд болж байна.
Архангай аймгийн Цэцэрлэг хотод: Монголын “Урологи-Андрологийн нийгэмлэгийн 2025 оны ээлжит IV хурал “Орон нутагт урологийн тусламж үйлчилгээ” сэдвээр энэ сарын 26-29-ний хооронд болно.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!