Аргын тооллын 2025 оны 10 дугаар сарын 20. Даваа /Саран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 29. Сумъяа /Саран/ гараг. Тугчин одтой, Есөн улаан мэнгэтэй. Хар нохой өдөр.
Өдрийн наран 7 цаг 19 минутад мандаж, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах өдөр / 5 цаг 36 мин/. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!