
Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.17/--гийн 7 дахь өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд Макүүчид дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/, Мидорифүжи/М-12/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 2 унаатай боллоо.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Шиши/М-14/-тэй учраа тааран түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 5 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-9/ энэ өдөр Нишикифүжи/М-11/-тай хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 4 унаатай болоод байна.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Гонояама/М-9/-тэй тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаж 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Атамифүжи/М-4/-тай учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Ёшинофүжи /М-5/-тэй хүчээ сорьж түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай болов. Харин Ёшинофүжи 4 даваа, 3 унаатай болоод байна.

Украины сүмоч Озэки Аонишики энэ өдөр Комүсүби Вакамотохару-тай учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давж 1 унаа, 6 даваатай боллоо.
Хацү башёгийн 4 дэх өдөр Озэки Котозакүра, Вакатакакаге /М-2/-тай учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 2 унаатай болов.

Их аварга Ооносато, Дайэйшёо-той таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болоод байна.
Харин Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 7 дахь өдрийн барилдаанд Хакүнофүжи/М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болоод байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!