Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. 2026 оны зургаадугаар сарын 15-21-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
6 дугаар сарын 15-нд: Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохино.
6 дугаар сарын 15-нд: Монгол Улс болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ойг ГХЯ-нд тэмдэглэнэ.
6 дугаар сарын 15-17-нд: Зам, тээврийн яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно.
6 дугаар сарын 15-20-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.
6 дугаар сарын 16-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 5 сарын үзүүлэлт танилцуулна.
6 дугаар сарын 16, 17-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
6 дугаар сарын 17-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
6 дугаар сарын 18, 19-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
6 дугаар сарын 19-нд: Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Тусгаар тогтнолын талбайд болно.
6 дугаар сарын 19-нд: УДЭТ-ын уран бүтээлчид "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийг тус театрын тайзнаа тоглоно.

6 дугаар сарын 19, 20-нд: Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн 2026 оны цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд болно.
6 дугаар сарын 19, 20-нд: “Оршихуй анир” Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө аяс оруулсан "Ethno Cinematic" төрлөөр бүтээж буй тоглолт “Улаанбаатар театр”-т эгшиглэнэ.
6 дугаар сарын 19-21-нд: “Александринскийн олон улсын театрын фестиваль”-ийг албан ёсоор нээх “Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ хувилбарыг УДЭТ-ын тайзнаа тоглоно.
6 дугаар сарын 19-21-нд: “Монголын уран нугаралтын чуулган-2026” “Glory resort”-д болно.
6 дугаар сарын 20-нд: Онцгой байдлын албаны өдөр тохионо.
Орон нутагт:
6 дугаар сарын 17-нд: Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болно.
6 дугаар сарын 18, 19-нд: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Алтаргана-2026” наадам болно.

6 дугаар сарын 20-21-нд: Сэлэнгэ аймгийн Түшиг суманд Загасчлалын спортын спиннинг төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
6 дугаар сарын 21-нд: Орон нутгийн нөхөн сонгууль болно.

6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 30-нд: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг зохион байгуулна.
Хилийн чанадад:
6 дугаар сарын 17-21-нд: БНХАУ-ын Бээжин хотод 32 дахь удаагийн номын үзэсгэлэн болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!