
Өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 17-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
ӨНӨӨДӨР: Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
Д.Сүхбаатарын талбайд: Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 17-ныг хүртэл болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.
Уран зургийн галерейд: Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Завхан аймагт: Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилга болно.
Хархорум музейд: “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
“Долоогийн бүлэг”-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл болно.
АНУ-ын Вашингтон хотноо: Дэлхийн банкнаас Жоржтауны их сургуультай хамтран зохион байгуулдаг Хөгжлийн эдийн засгийн жил тутмын олон улсын чуулга уулзалт /ABCDE/ энэ сарын 17-ныг хүртэл болно.
БНХАУ-ын Бээжин хотод: 32 дахь удаагийн номын үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!