ПАРИС, 2026 оны зургаадугаар сарын 18 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Ираны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Санамж бичигт гарын үсэг зурснаа тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтай Версальд уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.
Д.Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, “дөнгөж сая гарын үсэг зурчихлаа” гэжээ.
Д.Трамп, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нар уг санамж бичигт гарын үсэг зурсан тухай өмнө нь "NewsNation" сувгийн сурвалжлагч Келли Мейер АНУ-ын нэгэн албан тушаалтны хэлснийг эш татан мэдээлсэн байна.
Axios-ын сэтгүүлч Барак Равидын мэдээлснээр, “Д.Трамп Версалийн ордонд Францын Ерөнхийлөгчтэй оройн зоог барих үеэр хэлэлцээрийн хуулбарт гарын үсэг зурсан” бөгөөд “гарын үсэг зурсан баримт бичгийн зургийг Иран болон зуучлагч орнуудад илгээжээ”.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс баасан гарагт Женевт болох албан ёсны ёслолын үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!