
Аргын тооллын 2026 оны 9 дүгээр сарын 14. Даваа /Саран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Намрын дунд улаагчин бич сарын шинийн 03, Сумъяа /Саран/ гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, Тэргүүн дагуул одтой, Цагаагчин туулай өдөр.
Өдрийн наран 6 цаг 28 минутад мандаж, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр үл зохилдох лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүд боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!