Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр болон ойрын өдрүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 хэмээр хүйтэн байна .
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-7 метр. 11-13 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-7 метр. 12-14 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-7 метр. 12-14 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын эхний 10 хоногт дулаан, хоёрдугаар 10 хоногоос сарын сүүл хүртэл ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Хур тунадасны тухайд нэгдүгээр сарын 10-даар ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна.
Тодруулбал, сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 хэмээр хүйтэн. Сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.