Баруун бүсийн аймгуудын Олимпын зөвлөлийн удирдах ажилтан, биеийн тамирын багш нарын сургалт-семинар өнөөдөр Увс аймгийн Улаангом хотноо эхэллээ.
ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй энэ удаагийн сургалтад баруун бүсийн аймгуудын төлөөлөл 40 гаруй оролцогчид хамрагдаж байна.
Сургалт-семинар Олимпизмын үндсэн зарчмууд, Залуучуудын олимпын наадмын ач холбогдол, Олимпын үнэт зүйлийн боловсролын хөтөлбөр зэрэг спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвүүдээр 2 өдрийн турш үргэлжлэх юм.
Түүнчлэн арга хэмжээний хүрээнд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин, “Рио 2016” олимпын хүрэл медальт Д.Отгондалай Улаангом хотын ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, хүүхэд багачуудтай ярилцлага уулзалтууд хийх юм байна.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!