Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 12-ны 2 дахь өдрийн барилдаанд Тамашохо Э.Энхманлай /М-17/, Точитайкай/М-18/-тай хүч үзэж түүнд хатакикоми мэхээх унаснаар энэ башёд 2 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Кинбозан /М-8/-тэй хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр давснаар башёг 2 даваатай үргэлжлүүлж явна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/ энэ өдөр Тобизарюү/М-6/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаатай боллоо.
Ошома П.Дэлгэрбаяр /М-6/-тай хүч үзэн барилдаж түүнд окуридаши мэхээр унаснаар 1 даваатай болж, Чиёошома 1 унаатай болоод байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Комүсүби Вакатакакаге хүч үзэж түүнд катасукаши мэхээр унаснаар 1 даваа, 1 унаатай боллоо.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн, Охо /М-1/-тэй хүч үзэж түүнд ёрикири мэхээр хаяж башёг даваагаар эхлүүлээд байна.
Озэки Оносато, энэ өдөр Комүсүби Такаясү-тэй учраа тааран түүнийг хатакикоми мэхээр давснаар 2 даваатай болж байна.
Озэки Котозакура, Аби /М-2/-тай тааран хүчээ сорин түүнийг хикиотоши мэхээр хаяж 1 даваа, 1 унаатай боллоо.
Их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Вакамотохару /М-1/-тай учраа тааран хүчээ сорьж түүнийг ёритаоши мэхээр давлаа.