Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
6 минут 27 секунд

Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно

ЭМГЭНЭЛ

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ (1942-2025)

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны 1 дүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14 дүгээр дунд сургуульд суралцан 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашиж байв.

Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны 9 дүгээр сарын 3-наас 1992 оны 2 дугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны 2 дугаар сарын 12-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.

П.Очирбат 1999-2001 онд Техникийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Экологи-тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2004-2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2010 оноос Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.

Тэрбээр Монгол Улсын ШУА-ийн гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкукийн их сургууль, Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евроазийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” 4 боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улс төрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.

П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть хамтын бүтээлд нь Монгол Улсын Төрийн шагналыг тус тус хүртээсэн юм.

Тэрбээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар” I, II, III зэргийн одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавьяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар” одон болон бусад шагналыг хүртжээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.

Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан Таны хувь нэмэр, үйл хэргийг монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно.

У.ХҮРЭЛСҮХ,

Д.АМАРБАЯСГАЛАН,

Л.ОЮУН-ЭРДЭНЭ,

Г.БАЯСГАЛАН,

Н.УЧРАЛ,

Б.САНЖСҮРЭН,

Г.ӨНӨРБАЯР,

Ж.ГОМБОЖАВ

БОХХААБХ:“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй
Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Эдийн засагч Т.Баярхүү: Ногдол ашгийг бэлнээр тараалаа гээд инфляц өсөхгүй

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

ДАРХАН-УУЛ: Монголд анх удаа желатины үйлдвэр ашиглалтад орууллаа

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дүүжин тээврийг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

ӨНӨӨДӨР: Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголд гепатит Д вирусээр өвчлөгсдийн тоо дэлхийн дунджаас 12 дахин өндөр байна

УВС: Улаангомын эртний түүхийг хадгалсан Харлаг бэйсийн байшин

Нарны аймгийн захаас шинэ биет илрүүлжээ

Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүлжээ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнөөдөр цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна

ДАШТ: Т.Тулга Дэлхийн аваргаас 3 дахь медалиа хүртлээ

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Дакар 2026: Африк тив анхны олимпоо хүлээн авч байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

Хүүхэд төрүүлэх нь 3.9 хувиар багасжээ

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

АҮЭБЯ: Оюутолгойн далд уурхайд осол гарсантай холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлдэнэ

Бинанс биржээс 6.3 тэрбум ам.долларын криптовалют хулгайлжээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

SDG 6 Fellowship 2027 -Их Британи, Дани, Малайз улсад хэрэгжих бүрэн тэтгэлэгтэй хөтөлбөр

Дэлхийн алдартай тэтгэлгүүдийн тухай 10 гайхмаар баримт

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

ӨНӨӨДӨР: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ

Өмнөд Солонгос 20 сая гаруй жуулчин хүлээн авна

Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ

“Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо

БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана

Испани даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монголын хөлөг онгоцноос шоо, даалуу олджээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Газар дээрх, доорх дэд бүтцийг цахим системтэй нэгтгэсэн ирээдүйн хотыг танилцуулжээ

Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ

Монголын долоон бөх өнөөдөр дэвжээнд гарна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Иргэдэд орон сууцны 2.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

ЕТГ-аас иргэн Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж няцаалт өгөв

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Кюүшү башегийн банцүкэ гарчээ

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Майкрософт компани 60 мянган ажилтнаа цомхотгоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ