Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 11-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүд, охидын боловсролын өдөр тохиож байна.
10:00 цагт Улаанбаатар галлерейн 3 давхарт: “Нийгмийн хариуцлагын хүрээнд” гэх уриа ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нийгэмд, гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлсэн үү? Үүнийг мэргэжлийн маркетрууд үнэлж дүгнэн, хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нийгмийн нөлөөллийн аяныг танилцуулах “SOCIAL IMPACT 2025” үйл ажиллагаа болно. Утас: 8810-1990, 9496-9498
11:40 цагт Монголын Үндэсний музейд: XVII жарны хөхөгчин могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Үндэсний музей, “Дуут урлан” ХХК-тай хамтран “Сар шинийн үнэт бэлэг-Өв тээсэн үнэ цэн” үзэсгэлэнгээ нээнэ.
Улсын Филармонид: Монгол Улсын Филармонийн симфони оркестр Мүраками Харүкигийн романууд дахь сонгодог хөгжмийн бүтээлүүдээс сонгон өнөөдөр, маргааш тоглоно.
BlueMon төвийн нэг давхарт: Norphei Art Gallery-гаас Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач Ч.Болорын байгалийн зургийн шинэ, шилдэг бүтээлийн, бие даасан "Монгол" уран зургийн үзэсгэлэнгтолилуулна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд: Аялал жуулчлалын 7 хоног үргэлжилж байна.
Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр “ үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
БНХАУ-ын Харбин хотноо: Азийн өвлийн IX наадам 2 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!