Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025 оны 2 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндий, цас багатай газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2025 оны 2 дугаар сарын 24-27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!