Аргын тооллын 2025 оны 2 дугаар сарын 24. Даваа /Саран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн өвлийн адаг сарын давхарласан 25. Сумъяа /Саран/ гараг. Суулга одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй. Хөх хулгана өдөр.
Өдрийн наран 07 цаг 42 минутад мандаж, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!