Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 103 иргэнд төрийн дээд одон медаль гардууллаа.
Шагналыг НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан нар гардуулсан юм.
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 16 иргэнийг,
- Алтангадас одонгоор 68 иргэнийг,
- Цэргийн гавьяаны одонгоор 2 иргэнийг
- “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 17 иргэнийг тус тус шагнаж урамшууллаа.