Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 10 дахь өдөр /2025.03.18/ 74 дэх Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Ура /М-5/-тай барилдах байсан ч тохойны гэмтлийн улмаас башёг орхилоо.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Атамифүжи /М-8/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ энэ өдөр Нишигики /М-10/-тэй хүч үзэж түүнийг хатакикоми мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай боллоо.
Ошома П.Дэлгэрбаяр/М-8/, Хирадоүми /М-6/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар тэд адил 5 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/, Тобизарюү /М-3/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн башёгийн 5 дахь өдөр Таканошёо /М-3/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 4 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Озэки Оносато энэ өдөр Такаясү /М-4/-тэй учраа тааран түүнд ёрикири мэхээр унаж 2 унаа, 8 даваатай болоод байна. Харин Такаясү 9 даваа, 1 унаатай харү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Озэки Котозакура, Ичияамамото /М-4/-той тааран хүчээ сорин түүнд хатакикоми мэхээр унаж 5 даваа, 5 унаатай болсон бол Ичияамамото 6 даваа, 4 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!