Япон улсад сагсан бөмбөгийн 3х3-ын “Парис-2024” олимпын эрх олгох 2 дахь тэмцээн 5 дугаар сарын 3-5-нд болно.
Маргааш эхлэх тус тэмцээний “В” хэсэгт манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Япон, Египет, Францын багтай өрсөлдөх юм. Монгол Улсыг төлөөлж Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананднар тоглоно. Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох юм байна.
“Парис-2024” олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад 5 дугаар сарын 15-17-нд болно. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцохоо мэдүүлжээ.