Монгол хөлбөмбөгчдийн Европт тоглох мөрөөдлийг бодит болгож чадсан, Үндэсний шигшээ багийн тоглогч Ганболдын Ганбаяр хэдхэн хоногийн өмнө ФС Комарно клубынхээ хамтаар Словакын нэгдүгээр лигт аваргалж, ирэх улиралд дээд лигтээ тоглох болзлоо хангасан билээ.
Г.Ганбаяр аварга авсан улиралдаа 21 тоглолтод оролцож, 4 гоол, 4 гоолын дамжуулалт өгч багтаа тус болсон бөгөөд шинэхэн аварга Г.Ганбаяр өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Тэрбээр ирэх 6 дугаар сарын 7 болон 11-ний өдөр Камбожийн эсрэг хийх албан ёсны нөхөрсөг тоглолтод шигшээ багийнхаа хамтаар оролцох юм.
Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн Холбоо