Монгол улс дахь Францын элчин сайд ноён Себастиен Сүрүни “Парис 2024” паралимпын наадам эхлэхэд 100 хоног үлдсэнийг тохиолдуулан Олимп, Паралимпын баг тамирчдын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, амжилт хүслээ.
Энэхүү уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэн талархал илэрхийлэв.