Жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрийг дэлхийн 50 гаруй улс “Сүүний өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдлыг сурталчлан таниулдаг юм. Монгол Улс дэлхийн сүүний өдрийг 2016 оноос хойш уламжлал болгон 9 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн 141 дүгээр сургуулийн 7, 8, 10 дугаар ангийн 120 сурагч, Үй-Цай сургуулийн 6 дугаар ангийн 40 сурагч, “Шинэ эрин” сургуулийн 10 дугаар ангийн 26 сурагч сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй танилцлаа.
НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР