Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.27-06.02/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 88 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин хоёр иргэн нас барж, 6 иргэн түлэгдэж, гэмтжээ.
Нийт дуудлагын 51 нь гал түймэр,10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, тав нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Аюулт үзэгдэл, ослын 88 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.