“Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналтын байцаагч” сэдэвт сургалтын хүрээнд харилцан ажиллагааны болон үерийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг анх удаа хамтран боловсруулж, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрмийн төслийг хэлэлцэн, саналуудаа тусгалаа.
Мөн сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан төлөвлөх, Онцгой байдлын байгууллагын өнөөгийн болон цаашдын чиг хандлага, үндэсний аюулгүй байдал, төрийн болон албаны нууц, байгууллагуудын харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд онол, дадлага бүхий сургалтыг хослуулсан зохион байгуулснаараа онцлог юм.
Анх удаа орон нутагт буюу Төв аймагт зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын 70 гаруй алба хаагч хамрагдсан юм.