Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 6 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2024 оны 6 дугаар сарын 10-14 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.
Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар