Унгарын Будапешт хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9 өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд энэ тэмцээнд манай улсаас П.Орхон, Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар оролцлоо.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарна.
Энэхүү бэлтгэлд олимпын эрхээ авсан манай 5 эмэгтэй тамирчин хамрагдаж байгаа юм байна.
Эх сурвалж: МЧБХ