Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 6 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2024 оны 06 сарын 17- 21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Сарын 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.