Өчигдөр буюу зургаадугаар 18-ны шөнө орсон аадрын улмаас СХД-ийн 32, 33 дугаар хорооны зарим байршилд борооны ус тогтсон. Борооны ус тогтсон байршилд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Тодруулбал, зарим айл өрхийн нүхэн жорлонгийн бохирыг сорон, нийт 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар нийт 34,000 ам.метр талбайг халдваргүйжүүлсэн байна. Халдваргүйжүүлэлтийг шавхай татарсан үед давтан хийх аж.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА