Өнөөдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 24-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад 6 дугаар сарын 23-26-нд айлчилж байна.
12:00 цагт: Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд шалган турших үйл ажиллагааг 12.00 цагт зэрэг зохион байгуулна. ЕБС 5 болон 24 сургуульд байрлах хэсгийн хороонд болно. Утас: 9912-2141.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд: Бие даан нэр дэвшигчид СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ
11:30 цагт “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд: УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ.
12:00 цагт “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд: “Bridge real state” компанийн захирал М.Баярмаа 20-130 сая хүртэлх төгрөгийг зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана гэж 280 гаруй иргэнийг хохироож байгаа тухай иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
12:30 цагт “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд: "Үнэн ба зөв нам"-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.
13:00 цагт “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ба сонгууль 2024 сэдвээр Орхон аймгийн иргэн Э.Баярхүү мэдээлэл хийнэ.
14:00 цагт “Чингис хаан”-ын Үндэсний музейн номын санд: Зураач, эх зохиогч Рэнцэнгийн Батцэнгэл агсны сүүлчийн бүтээл болох "Хүннү товчоо" номын нээлт болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!