Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна. Санал авах ажиллагаа өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэх энэ өдөр иргэд, сонгогчид Та бүхэн өөрийнхөө төлөө, үр хүүхдэд, гэр бүлийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийх хариуцлагатай цаг ирээд байна.
Сонгогч ТА өөрийн санал өгөх байраа мэдэхгүй байгаа бол дараах холбоосоор хандана уу.
Бусдын сонголтод найдаж биш өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоороо сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг Та бүхэндээ уриалж байна.
Эх сурвалж: Сонгууль 2024 /СЕХ/