Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш Түүх болон Англи хэлний хичээлээр эхэлнэ.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ. Нийт 35 мянга гаруй шалгуулагч шалгалт өгөхөөс 17 мянга гаруй нь орон нутагт байна.
Шалгуулагчдад хувийн бэлтгэлээ сайтар хангаж, шаардлагатай баримт бичгийг гүйцэд бүрдүүлэхийг анхааруулж байна. Тодруулбал, Иргэний үнэмлэх / Гадаад паспорт, жолоон үнэмлэх, Иргэний үнэмлэхний лавлагаа байж /, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /бүгд эх хувь байна/, суудлын хуваарь, бүртгэлийн хуудас авч ирэх ёстой. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Мөн гар утас, тооны зэргийг авч орохыг хориглоно.
Элсэлтийн шалгалттай холбоотойгоор 500 гаруй сурагч сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс авсан байна.