Өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:30 цагт: “Интерном”-д: Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч, аялагч Н.Орчлон “Тогтвортой хөгжлийн төлөө” клубын сэтгүүлчидтэй өглөөний уулзалттай.
11.30 цагт: “Новотел” зочид буудалд: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
11:30 цагт: "Чингис хаан" Үндэсний музейд: Европт гарсан "Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн гадаад, дотоодын жуулчид, олон нийтэд гарч байна.
12:00 цагт: Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Баяр наадмын өдрүүдэд "Соёлын наадам" 16 дахь жилдээ болох гэж буй талаар Соёлын яам, СУИС, “Монгол наадам” цогцолбор хамтран мэдээлнэ. Утас: 976-11-329137
10:00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд: БОАЖЯ ээлжит хэвлэлийн хурлаар Аялал жуулчлалын холбоодтой хамтран “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” талаар судалгааны үр дүнг танилцуулж мэдээлнэ. Утас: 9002-223. 9888-8803.
16:00 цагт: Монгол Улсад орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэгч, нэрт эрдэмтэн судлаач С.Нинжбадгар агсны мэндэлсний 100 жилийн ойгоор Хүрэл тогоот дахь “Одон орон судлах оргил”-ыг түүний нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.