Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Төв Цэнгэлдэх хүрээлэнд Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны сүргийн манлай хурдан азаргууд Хүй долоон худагт бариандаа орлоо.
Энэ жилийн наадамд 192 азарга уралдуулахаар бүртгүүлснээс 134 азарга уралдаж, түрүү магнайд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга хурдаллаа.
Аман хүзүүнд Архангай аймгийн У.Тодбилэгийн хээр азарга, айргийн гуравт Хөвсгөл аймгийн харьяат Д.Отгонлхагвын хүрэн азарга, дөрөвт Булган аймгийн Х.Аминхишигийн хүрэн халзан азарга, тавд Орхон аймгийн харьяат Ч.Батжаргалын зээрэн зээрд азарга тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олон наадамчдаа баярлууллаа.