Японы Нагоя хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны 7 дугаар сарын барилдааны 9 дэх өдөр /2024.07.22/ 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшо-той таарч барилдан, түүнийг уватэдашинаге мэхээр давснаар энэ башёг 9 даваатай ганцаараа тэргүүлж байна.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Тобизарюү /М-4/-тэй учраа тааран барилдаж, түүнийг уватэдашинаге мэхээр давснаар 6 даваа, 3 унаатай Нагоя башёг үргэлжлүүлж байна.
Секиваке Киришима Б.Лхагвасүрэн, Мэйсей /М-1/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши /М-9/, энэ өдөр Рюүдэн /М-8/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 5 даваа, 4 унаатай Нагоя башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/, Эндо /М-14/-той таарч хүч үзэн, түүнд ошидаши мэхээр ойчиж 4 даваа, 5 унаатай болоод байна.
Котозакура нэрээр барилдахаар болсон Озэки Котоновака, Комүсүби Хирадоүми-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давж 2 унаа, 7 даваатай башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Озэки Такакэйшёо, Митакэүми /М-2/-тэй учраа таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давж 4 даваа, 5 унаатай боллоо.
Өнгөрсөн башёд түрүүлсэн Сэкиваке Оносато энэ өдөр Гонояама /М-3/-тай учраа тааран барилдаж, түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай боллоо.
Сэкиваке Аби, энэ өдөр Ура /М-4/-тай таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Атамифүжи /М-1/ Шонанноүми /М-5/-тэй нар хоорондоо таарч барилдан Атамифүжи давснаар 4 даваа, 5 унаатай болов.
Вакамотохару /М-2/, Таканошо /М-6/-той түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 5 унаатай болж байна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-15/, Чураноүми /М-12/-тэй барилдаж, түүнд шитатэнаге мэхээр ойчиж 3 /3-1-5/ даваатай башёг үргэлжлүүлж байна.