"Парис 2024" зуны 33 дугаар наадмын чөлөөт бөхийн төрлөөр Монгол Улсын шигшээ багаас 8 дугаар сарын 09-ний өдөр 2 тамирчин хүч, ур чадвараа сорин барилдах хуваарьтай байна.
Улаанбаатарын цагаар 18:00 цагт эмэгтэйчүүдийн 62 кг, эрэгтэйчүүдийн 125 кг жингийн урьдчилсан барилдаан эхлэнэ.
Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий мөнгөн медальт Украйны бөх Ирина Колиаденкотой эхний барилдаанаа хийнэ. Дараа нь ДАШТ-ий алт, мөнгөн медальт Европын аварга Болгарын тамирчин Биляна Дудова, ЕАШТ-ий хүрэл медальт Шведийн бөх Сара Линдборг нарын ялсантай таарч барилдана.
Эрэгтэйчүүдийн 125кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Пэрриштэй, дараа нь Азербайжан, Египетын тамирчдын аль хожсонтой нь хүч үзнэ.
Барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 -д эхэлнэ.
Дэлхийн аварга П.Орхон, ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл нартаа амжилт хүсье!