Мөрөн, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Бавуудоржийн Баасанхүү өнөөдөр хоймор нутагтаа хүрэлцэн ирлээ.
Түүнийг аймаг орон нутгийн удирдлагууд нутгийн иргэд Мөрөн сумын хүндэтгэлийн хаалган дээр угтан авлаа.
Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга П.Лхагважав нар олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүд баяр хүргэж түүний гаргасан амжилт, хичээл зүтгэлийг үнэлэн "2 өрөө" байраар шагнаж түлхүүрийг гардуулан өглөө.
Мөн түүний анхны багш Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш А.Даваадорж, аймгийн БТСГ-ын багш Б.Очирбат нарт тус бүр 10 сая төгрөг олголоо.
Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газраас аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу аймаг орон нутгаас олимпын наадамд амжилт гаргавал олгохоор шийдвэрлэсэн 30 сая төгрөгийн батламжийг гардуулан өглөө.
Мөрөн сумын харьяат Б. Баасанхүү нь энэ онд жүдо бөхийн 48 кг-ийн жинд Дэлхийн аварга, олимпын наадамд мөнгөн медалийн эзэн болсон юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Мөрөн Б.Гантуяа