Хөнгөн атлетик-Марафон: 14 цагаас МУГТ Б.Сэр-Од 6 дахь Олимпын наадамдаа эх орноо төлөөлөн, эрхээ аван оролцох гэж байна. Тэрбээр энэхүү амжилтаараа хөнгөн атлетикийн түүхэнд хамгийн олон удаа Олимпын наадамд оролцож буй тамирчин болж байна.
Өнөөдрийн чөлөөт бөхийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17 цагаас эхэлнэ.
Чөлөөт бөх 62 кг: П.Орхон хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийнэ. Дагах барилдааны эхний өрсөлдөгч Болгарын бөх Дудова Биляна Живковатай.
Чөлөөт бөх 65 кг: “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022”Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, ОУХМ Т.Тулга Кубын Вальдес Тобиетай учраа таарав. Дараа нь Гүржийн Дзабисашвили, Арменийн Язген Тенанян нарын ялсантай.
Чөлөөт бөх 76 кг: “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энх-Амарын Даваанасан хүч үзнэ. Түүний хувьд эхний даваанд Нигерийн Ханна А.Рубентэй учраа таарлаа.
Хүндийг өргөлтийн 81 кг-ийн жинд ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медаль, “Токио-2020” олимпын наадмын IV байрын шагналт М.Анхцэцэг тэмцээнээ 22 цагаас эхлүүлнэ.
Баг тамирчдадаа амжилт хүсье, тамирчныхаа бүхий л мөчид МОНГОЛЧУУД БИД ХАМТДАА!
Эх сурвалж. Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC
Go Team Mongolia!