Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 12-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00-13:00 цагт СУИС-д: Сөүл хотод зохиогддог "ПОСТЕР ТРИЕННАЛЬ 2024" үзэсгэлэнгийн хүрээнд FLOW DESIGN FORUM зохион байгуулна. Форумд БНСУ-ын профессор болон дизайнерууд үндэсний брэнд дизайны тухай илтгэл тавина.
09:00 цагт Багшийн хөгжлийн ордонд: Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажил эхэлнэ. Утас: 8975-5575.
09:00 цагт e-Mongolia платформд: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл эхэлнэ.
11:00 цагт Үндэсний Аудитын ерөнхий газарт: УБТЗ ХНН-ийн "Зөвлөлт Холбоот улс, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1949 онд хийсэн хэлэлцээрийн хэрэгжилт, нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хийсэн Монгол Улс, ОХУ-ын аудитын хамтарсан шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 9906-5275.
-Орон нутгийн сонгуультай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-ноос буюу өнөөдрөөс эхлэн зогсооно.
10:00 цагт: "Ногоон автобус"-ны гэх хэргийн холбогдогч нарын гэм буруугийн шүүх хурал болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!